Даваа - Баасан: 9:00 - 18:00 / Бямба, Ням амрана info@ensure.mn

Төслийн 4 аймгийн 13 сумаас 195 бичил төслийн санал хүлээн авлаа.

“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн санхүүжилтээр төслийн зорилтот газар нутагт үйл ажиллагаа явуулж буй зорилтот үр шим хүртэгчдийн амьжиргааг дэмжих, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх замаар биологийн олон янз байдлыг хамгаалах, эко системийн үйлчилгээг сайжруулах, газрын доройтлыг бууруулах зорилгоор бичил төслүүдийг санхүүжүүлнэ.

Бичил төслийн санхүүжилт олгох аргачилалыг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга баталж,  төслийн үр шим хүртэгчидийг  төсөл бичих аргазүйгээр ханган чадавхижуулах ажлыг 2020 оны 8 дугаар сарын 05-наас 9 дүгээр сарын 5 хүртэл зорилтот газар нутагт зохион байгуулсөн бөгөөд  үүний үр дүнд 13 сумаас 195 бүлэг, хоршоо, нөхөрлөл Бичил төслийн саналаа ирүүлээд байна.

Төслийн саналыг газар нутгийн байрлалаар авч үзвэл Архангай аймгийн 4 сумын 61, Баянхонгор аймгийн 4 сумын 50, Говь-Алтай аймгийн 3 сумын 42, Завхан аймгийн 2 сумын 42 төсөл байна.

Ногоон хөгжлийг дэмжих  чиглэлээр 86, ойн доройтлыг бууруулах чиглэлээр 30, газрын доройтлыг бууруулах чиглэлээр 57, зэрлэг амьтны хамгааллын чиглэлээр 22 төслийн санал ирүүлжээ.

Биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээх, улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг дэмжих зорилготой, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах чадвартай бичил төсөлд 20 хүртэл сая төгрөгийн санхүүжилт олгоно. Энэ чиглэлээр санхүүжилт авах хүсэлтээ 118 бүлэг, нөхөрлөл, хоршоо ирүүлсэн байна.

Түүнчлэн байгалийн нөөцийг тогтвортой ашиглан, хамгаалах замаар орлого олж, гишүүдийнхээ амьжиргааг нэмэгдүүлэн, үр дүнд нь байгалийн нөөцийн зүй зохистой ашиглалт, хамгаалалтыг дэмжих бичил төслийг 35 хүртэл сая төгрөгөөр санхүүжүүлэх юм. Энэ чиглэлээр төслийн санхүүжилт авахаар  77 төслийн санал ирүүлжээ.

Бичил төслүүдийг суманд, аймагт, төсөл хэрэгжүүлэх нэгж дээр тус тус үнэлж, БОАЖЯ-ны байгуулсан Ажлын хэсэг дээрх 3 түвшинд хийсэн техникийн үнэлгээнд тулгуурлан санхүүжилт олгох эсэх шийдвэрийг гаргана.

Өнөөдрийн байдлаар сум, аймаг, төсөл хэрэгжүүлэх нэгж дээр  үнэлгээ хийгдэж байна. Үнэлгээ бүрэн хийгдсэн бичил төслүүдийг grant.ensure.mn сайт дээр идэвхжүүлж олон нийтэд ил тод болгох юм.

“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” Байгаль орчин, аялал, жуулчлалын яам (БОАЖЯ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Бичил төслийн сонгон шалгаруулалтыг 2021 онд дахин зарлаж, санхүүжилт олгоно.

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library '/opt/alt/php71/usr/lib64/php/modules/pdo_oci.so' - libclntsh.so.21.1: cannot open shared object file: No such file or directory

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: