39 Бичил төсөлд санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ
“Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төслийн санхүүжилтээр биологийн олон янз байдлыг хамгаалах бичил төсөл сонгон шалгаруулалтад төслийн оролцогч 4 аймгийн 13 сумын зорилтот үр шим хүртэгчид идэвхтэй оролцож, нийт 195 бичил төслийн санал боловсруулж сумын тогтвортой хөгжлийн зөвлөлөөр дамжуулан төсөлд хүргүүлсэн. Идэвх санаачлага гаргаж саналаа боловсруулж хүргүүлсэн Та бүхэнд талархаж буйгаа төслийн хамт олон илэрхийлж байна.
БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан аргачлалын дагуу нийт 195 бичил төслийн саналыг эхний шатанд техникийн үнэлгээг сумын тогтвортой хөгжлийн зөвлөл, аймгийн хамтын ажиллагааны баг болон төслийн зөвлөхүүд бие дааж хийсэн.Техникийн үнэлгээг гурван шатанд бие дааж хийсэн бөгөөд эдгээр үнэлгээний жигнэсэн дундаж оноогоор бичил төслийн саналуудыг сум сумаар, орлогын болон орлогын бус ангиллаар эрэмбэлж хураангуй жагсаалт гаргасан.
Энэхүү жагсаалтад сум тус бүрээс хамгийн өндөр оноотой, 6.5-аас дээш үнэлгээ авсан орлогын 20, орлогын бус 32, нийт 52 бичил төсөл багтаж бодлогын үнэлгээнд орсон.
Бодлогын үнэлгээг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулсан, БОАЖЯ, ХХААХҮЯ, НҮБХХ, төслийн зөвлөхүүдээс бүрдсэн ажлын хэсэг хураангуй жагсаалтад орсон бичил төслийн санал тус бүрийг нягтлан үзэж хийлээ.
Тус үнэлгээгээр орлогын 10, орлогын бус 29, нийт 39 бичил төслийн санал дэмжлэг авч, бичил төслийн санхүүжилт авах нөхцлийг хангасан байна.
Бодлогын үнэлгээгээр дэмжигдсэн бичил төслүүдийн сум сумаар нэгтгэсэн жагсаалтыг доорх хүснэгтээс үзнэ үү.
Аймаг |
Сум |
Орлого олох бичил төсөл |
Орлогын бус бичил төсөл |
Нийт бичил төсөл |
|
Архангай |
Батцэнгэл |
0 |
3 |
3 |
|
|
Хайрхан |
0 |
3 |
3 |
|
|
Эрдэнэмандал |
1 |
2 |
3 |
|
|
Өлзийт |
1 |
3 |
4 |
|
Баянхонгор |
Баацагаан |
1 |
1 |
2 |
|
|
Баян-Өндөр |
0 |
3 |
3 |
|
|
Баянцагаан |
0 |
2 |
2 |
|
|
Шинэжинст |
1 |
2 |
3 |
|
Говь-Алтай |
Цогт |
0 |
2 |
2 |
|
|
Чандмань |
2 |
2 |
4 |
|
|
Эрдэнэ |
2 |
2 |
4 |
|
Завхан |
Их-Уул |
1 |
2 |
3 |
|
|
Тосонцэнгэл |
1 |
2 |
3 |
|
НИЙТ |
10 |
29 |
39 |
||
Бодлогын үнэлгээ хийсэн ажлын хэсэг санал дүгнэлтээ хүргүүлж, улмаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаал гарна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг уг тушаал гарсны дараа бичил төслийн санал боловсруулсан зорилтот үр шим хүртэгч тус бүрт хүргүүлэх болно.
Бодлогын үнэлгээгээр дэмжигдсэн бичил төслүүдийн жагсаалтыг доорх хүснэгтээс үзнэ үү.
Ангилал |
Аймаг |
Сум |
|
Удам залгах бэлчээр |
Орлогын бус |
Архангай |
Батцэнгэл |
Хэрэмийн тал |
Орлогын бус |
Архангай |
Батцэнгэл |
Хүрэн зулзага төсөл |
Орлогын бус |
Архангай |
Батцэнгэл |
Малын тоог бууруулах замаар биологийн олон янз байдлын хамгаалатыг сайжруулах нь төсөл |
Орлогын бус |
Архангай |
Хайрхан |
Бөхөн шарын нурууны ойн доройтолыг бууруулах, биологийн төрөл зүйлийг хамгаалах төсөл |
Орлогын бус |
Архангай |
Хайрхан |
Бөхөнгийн шар нурууны биологийн олон янз байдлыг хамгаалах төсөл |
Орлогын бус |
Архангай |
Хайрхан |
Био бордоо |
Орлогын |
Архангай |
Эрдэнэмандал |
Хөдөлмөрч эрдэнэмандал нэгдэл |
Орлогын бус |
Архангай |
Эрдэнэмандал |
Бөхөн шар урт шивэрт |
Орлогын бус |
Архангай |
Эрдэнэмандал |
Цэвэр орчин биднээс эхлэлтэй |
Орлогын |
Архангай |
Өлзийт |
Өлзийт өрнөл нэгдэл |
Орлогын бус |
Архангай |
Өлзийт |
Баян байшир |
Орлогын бус |
Архангай |
Өлзийт |
Сургууль Залуу манлайлал Эко клуб |
Орлогын бус |
Архангай |
Өлзийт |
Абугийн баянбүрд |
Орлогын |
Баянхонгор |
Баацагаан |
Ногоон бэлчээр |
Орлогын бус |
Баянхонгор |
Баацагаан |
Хог хаягдлын менежмент төсөл |
Орлогын бус |
Баянхонгор |
Баян-Өндөр |
Буянт байгаль төсөл |
Орлогын бус |
Баянхонгор |
Баян-Өндөр |
Зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулах нь |
Орлогын бус |
Баянхонгор |
Баян-Өндөр |
Баян дэрс |
Орлогын бус |
Баянхонгор |
Баянцагаан |
Нэн ховор, ховор ан амьтан хамгаалах |
Орлогын бус |
Баянхонгор |
Баянцагаан |
эхийн голын жимсний мод |
Орлогын |
Баянхонгор |
Шинэжинст |
Говийн баянбүрд |
Орлогын бус |
Баянхонгор |
Шинэжинст |
Мазаалай эко клуб |
Орлогын бус |
Баянхонгор |
Шинэжинст |
Зармангийн гоёо , Мөнгөн зармангийн говь ГҮТББ |
Орлогын бус |
Говь-Алтай |
Цогт |
Зармангийн говийн ховор амьтадын судалгаа хамгаалал, Захуй зармангийн говийн байгаль хамгаалагчид нөхөрлөл |
Орлогын бус |
Говь-Алтай |
Цогт |
Чандмань Бидний тус хоршоо Буурал Ээжийн Ааруул |
Орлогын |
Говь-Алтай |
Чандмань |
Эко Шар бүрдний эх Тунгалаг тарлан |
Орлогын |
Говь-Алтай |
Чандмань |
Улаан шалын хоолой Малчдын бүлэг |
Орлогын бус |
Говь-Алтай |
Чандмань |
Баян -Эрдэнэ малчдын бүлэг Нутгийн Эзэд |
Орлогын бус |
Говь-Алтай |
Чандмань |
Илч нөхөрлөл |
Орлогын |
Говь-Алтай |
Эрдэнэ |
Суман хайрхан бүлэг |
Орлогын |
Говь-Алтай |
Эрдэнэ |
Баян зармангийн бүрд холбоо |
Орлогын бус |
Говь-Алтай |
Эрдэнэ |
Цогцолбор орчин |
Орлогын бус |
Говь-Алтай |
Эрдэнэ |
Үндэс мөчир |
Орлогын |
Завхан |
Их-Уул |
''Ногоон байгаль ухаалаг малчин '', |
Орлогын бус |
Завхан |
Их-Уул |
Шуурхай жиргээ |
Орлогын бус |
Завхан |
Их-Уул |
Ногоон төгөл |
Орлогын |
Завхан |
Тосонцэнгэл |
Соргог бэлчээр |
Орлогын бус |
Завхан |
Тосонцэнгэл |
Дэлгэрэх ОНТХГ-н менежментийг тогтворжуулах |
Орлогын бус |
Завхан |
Тосонцэнгэл |
Бичил төсөл тус бүрийн авсан үнэлгээний мэдээллийг grant.ensure.mn хуудаснаас үзэж болно.