Даваа - Баасан: 9:00 - 18:00 / Бямба, Ням амрана info@ensure.mn

НУТГИЙН ИРГЭДИЙН БАЙГАЛИА ХАМГААЛАХ 8 САНААЧИЛГЫГ САНХҮҮЖҮҮЛНЭ

БОАЖЯ, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн бүс нутагт хамрах Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн 13 суманд нутгийн иргэдийн байгаль хамгааллын 39 төсөлд 800 сая орчим төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэр гаргаж гэрээ байгуулан хамтран хэрэгжүүлж байна.

2021 онд нэмж 8 бичил төсөлд санхүүжилт олгох шийдвэрийг гаргаад байна. 2 дахь ээлжийн тус 8 бичил төслийг 147 сая төгрөгөөр санхүүжүүлэх бөгөөд Монгол орны ховор, нэн ховор амьтан ургамлыг хамгаалах, ойн сэргэн ургалтыг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчиноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх юм.

2021 онд төслийн газар нутгийн сумдаас 66 бичил төсөл буцалтгүй тусламжийн санхүүжилт авах сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн бөгөөд саналыг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан аргачлалын дагуу эхний шатанд тухайн сум, аймагт мөн төслийн зөвлөхүүд техникийн үнэлгээ хийсэн.

Гурван шатанд хийсэн техникийн үнэлгээний жигнэсэн дундаж оноогоор бичил төслийн саналуудыг сум суманд нь эрэмбэлж хураангуй жагсаалт гаргасны дараа БОАЖЯ-ны Ажлын хэсэг бодлогын үнэлгээ хийж эцсийн шийдвэр гаргасан юм.

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library '/opt/alt/php71/usr/lib64/php/modules/pdo_oci.so' - libclntsh.so.21.1: cannot open shared object file: No such file or directory

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: