Шалгарсан
Тайван орчин бичил төсөл
Баянхонгор аймаг Баян-Өндөр сумБаян-Өндөр сумын нутаг Бага голын орчинд зэрлэг ан амьтдыг хамгаалах, заг, гоёо зэрэг ургамлын хууль бус олборлолтыг зогсоох чиглэлээр тус нөхөрлөл 2016 оноос эхлэн ажиллаж байна. Тайван орчин бичил төслийг хэрэгжүүлснээр зэрлэг ан амьтан /цоохор ирвэс, аргаль, янгир, хар сүүлт гэх мэт/, заг, гоёо зэрэг ургамлыг хууль бус олборлолтоос хамгаалах, хоол тэжээлийн хомстол, тоо толгой өсөх, усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хяналтын камер суурилуулснаар хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, хяналт тавин ажиллах зорилготой болно.